Олон талын өгөөжтэй ургац ихтэй таримал болох эрдэнэшишийн нийт ургацын 20 хувийг хүнсний зориулалтаар ашигладаг.
Гурил, будаа хийхээс гадна консервлож болдог байна. Мөн цардуул, этилийн спирт, шар айраг, глюкоз, саахар, тос, Е аминдэм бусад бүтээгдэхүүн гаргаж авдаг.
Түүний 1 кг үр нь 1.34 тэжээлийн нэгжтэй тэнцэх учир эрдэнэшиш маш чанартай тэжээл болдог. Мөн 1 кг үрэнд 78 г уураг агуулагддаг тул маш чанартай багсармал тэжээл хийх боломжтой. Эрдэнэшишээр ногоон тэжээл бэлтгэхээс гадна иш, навч, боргоцойн гол мэт хаягдлаар мал тэжээдэг.