Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ 9-р сарын 16-24-нд Сербийн Белград хотноо болно. “Штарк арена” спортын ордонд өрнөх энэхүү тэмцээнд 100 шахам орны 1023 бөх чөлөөт бөх, сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Энд “Парис-2024” олимпын 90 эрхийг нийт 18 жинд хүртээх болно.
“Белград-2023” ДАШТ-ий тухайд
Олимпын 18 жингийн медальтнууд бүгдээрээ “Парис-2024”-ын эрх биелүүлэхээс гадна 5 байрт шалгарсан хоёр бөх халз барилдаад хэн хожсон нь Парист хүч үзэх боломжтой болно.
*Жич: Олимпын эрхийг тухайн улсын Үндэсний олимпын хороонд олгох бөгөөд хувь тамирчинд олгохгүй.
ДАШТ-ий жингийн чансааг дараах зургаан тэмцээний үр дүнгээр тогтоосон билээ:
● 2022 World Championships, Belgrade ● 2023 Continental Championships ● 2023 1st Ranking Series, Zagreb ● 2023 2nd Ranking Series, Alexandria ● 2023 3rd Ranking Series, Bishkek ● 2023 4th Ranking Series, Budapest
Бөхчүүдийн мэдүүлэг
Өнөөдрийн байдлаар 95 орны 1000 гаруй бөх “Париc-2023” олимпын эрхийн төлөөх анхны тэмцээнд оролцох гэж байна. Сонгомол бөхөөр 2022 оны 9 дэлхийн аварга хүч үзэх гэж байгаа бол чөлөөт, эмэгтэй бөхөөр тус бүр 8 аварга мэдүүлэг өгчээ.
ТОО БАРИМТ
95 орон
1023 бөх
25 дэлхийн аварга (2022 онд түрүүлсэн)
90 олимпын эрх
Анхны хэвлэлийн бага хурал
“Белград-2023” ДАШТ-д зориулсан анхны хэвлэлийн бага хурал 9 дүгээр сарын 15-ны 16:30 цагаас болж байна. Хуралд оролцсон эрхмүүдийг онцолбол:
- Ненад Лалович (UWW Дэлхийн бөхийн холбооны ерөнхийлөгч)
- Желко Трайокович (Сербийн бөхийн холбооны ерөнхийлөгч)
- Хассан Яздани (Иран), Олимп дэлхийн аварга
- Дэвид Тэйлор (АНУ), Олимп дэлхийн аварга
- Стеван Мичич (Серби), ДАШТ-ий хүрэл медальт