Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 9 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 10-12 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, 10-12 хэм дулаан байна.
2023 оны 09 дүгээр сарын 17-21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.