"Парис 2024" Олимпын наадмыг дэнслэх анхны эрхийг хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл хүртлээ.
Манай шүүгч Л.Одгэрэл өмнө нь "Жакарта 2018" Азийн наадам, "Буэнос-Айрес 2018" Залуучуудын Олимп, "Токио 2020" Олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан арвин туршлагатай билээ.
Тэрбээр мөн 2 хоногийн дараа нээлтээ хийх "Ханжоу 2022" Азийн наадамд хүрэлцэн ирж, туйванчдын тэмцээнийг шүүх юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.