БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн 10 дугаар сарын 6-8-нд болж, Монголын бүжигчид амжилттай оролцон Youth Team Hip Hop төрөлд түрүүлжээ.
Тэмцээний Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг Youth Team Hip Hop төрөлд түрүүлж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна. Энэ багийн амжилтыг үргэлжлүүлэн Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг Primary Team Hip Hop болон Primary Doubles Hip Hop төрөлд түрүүлж, дэлхийн цом эзнээр шалгарсан байна.
Ийнхүү тус анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид төрийн дуулалаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирж байгаа юм байна.