Жил бүрийн 10 дугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн Дэлхийн стандартын өдрийг “ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ХАМТЫН ЗОРИЛГО ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 3-Р ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ” уриатайгаар тэмдэглэхээр болсон юм.
Энэ хүрээнд 10 дугаар сарын 13-нд Стандарт, хэмжил зүйн газарт:
- Стандартчиллын техникийн хороодын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд,
- MNS 1-1:2021, Монгол улсын Үндэсний стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг. Техникийн ажлын журам, Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм
- Техникийн хорооны хурлын дэг зэргийг хэлэлцэхээр ажиллаж байна.
Манай улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.