Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.10.17) Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм.
Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш 24 цаг өнгөрөхөд нийт 40 гаруй мянган иргэн дэмжээд байна.