Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний 130 кг жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн бол 100 кг-д А.Алтанхуяг, 100 кг-д Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртэв.
Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар Монголын баг тамирчид ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна. Медаль хүртсэн баг тамирчдаас онцолбол, Н.Баярмагнай нь насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, УАШТ-ий зургаан удаагийн алтан медальтай бол Ц.Лхагвасүрэн, А.Алтанхуяг, Н.Саранцогт нар улсын начин цолтой бөхчүүд юм.