Соёлын яамны харьяа Байгалийн түүхийн музей нь “БАЙГАЛИЙН ӨВ СУДЛАЛ 2023”, “ОЮУНЛАГ ОЮУТАН 2023” Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
“БАЙГАЛИЙН ӨВ СУДЛАЛ 2023” хуралд илтгэгч Г.Довчиндоржийн “Халх, Нөмрөгийн сав газарт тархсан голын халиу (Lutra lutra linnaeus, 1758)-ны сүүлийн үеийн судалгааны тойм”, М.Зулбаяр, С.Батзориг нарын “Улаанбаатар хотын ногоон бүсийн хөхтөн амьтны тархац, нөөцийн үнэлгээ” илтгэлүүд оролцогчдын сонирхлыг татсан илтгэл байлаа.
Хурлаар байгалийн өв соёл болон музейн сан хөмрөг дэх үзмэр цуглуулгын үнэ цэнийг илтгэсэн илтгэлүүд тавигдлаа.
Мөн “ОЮУНЛАГ ОЮУТАН 2023” эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор 6 дахь жилдээ зохион байгуулагдож байна.
Хуралд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-ийн оюутнууд оролцож, I байранд М.Бадамханд, Ц.Алтаншагай нар “Говь-Алтай аймаг Шар тээг орчмын геологийн тогтоц, остракодын судалгаа” сэдвээр, II байранд П.Мөнгөнтулга “Монгол орны зарим ордуудын хүдрийн эрдсүүд: алтжилтыг талстын энгийн дүрстэй холбох нь” сэдвээр, III байранд Н.Энхзул “Ганга нуурын нөхөн сэргээлтийн дараах ургамлан нөмрөгийн өөрчлөлт” сэдвээр тус тус шалгарлаа.