Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 46 секунд

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн (2023.10.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Хуулийн төслүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх асуудлаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тавилаа. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын хүүхдийн статистик мэдээллийг товч дурдаад, 2022 онд хүүхэд оролцсон 1540, хүүхэд хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 хүүхэд нас барж, 177 хүүхэд гэр бүлийн, 358 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэдээллээ. Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, албан туаалтан, хуулийн этгээдийн үүрэг оролцоотой уялдуулж хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, үйлчилгээ үзүүлэх кейс менежментийн үе шат, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвдөө хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохыг зорьжээ. Хуулийн төсөл боловсруулах хүрээнд, 20 удаагийн хэлэлцүүлгийг Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан зохион байгуулж, тэдний саналыг авсан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэх, ашиглах асуудлуудыг шинээр тодорхойлж, барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл оруулах, сургуулийн орчинд гардаг үе тэнгийнхний дээрэлхэлт, хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчны хяналт, соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний үе дэх хүүхэд хамгааллыг өргөжүүлэхээр тусгажээ. Тухайлбал, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хориглох зүйл, хүүхэд хамгааллын сургалтад хамрагдсаны үндсэн дээр халамж тэтгэмж олгох зэрэг тодорхой нөхцлүүдийг зааж, боловсрол, сургалтын байгууллага дотуур байр, сүм хийдийн дэргэдэх дотуур байран дахь хүүхэд хамгааллыг тодорхойлж, зөрчлийн мөрөөр авах арга хэмжээ, үйлчилгээний процессыг боловсронгуй болгох зохицуулалтуудыг орулсан байна. Мөн салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам баталж, шаардагдах санхүүжилтээ Засгийн газраас баталсан нормативын дагуу төсөвлөн, жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх зэрэг шинэ зохицуулалтуудыг оруулсан байна. Түүнчлэн, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хууль үйлчлэхээр, Хүүхдийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуультай нийцүүлэн хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлэхээр заажээ.

Хүүхэд хамгаалал бол бүх нийтийн хэрэг гэдгийг сайд илтгэлдээ онцлоод, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт, сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор зохион байгуулдаг байхаар төсөлд тусгасныг дурдав.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Б.Баярсайхан нар, эцэг, эхэд хүлээлгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, улсын байцаагчийн орон тоо, бүтэц, зардал, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан багийн гишүүдийг тогтвортой ажиллуулах болон төсвийг зориулалтын бусаар зарцуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага, ийм төрлийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, төсвийг нэмэгдүүлснээр гарах үр дүн, олон улсын болон бусад байгууллагын үнэлгээ, дүгнэлт, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээг хэрхэн харгалзсан зэргийг асууж, хариулт авсан байна. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн үедээ нэн даруй заавал мэдэгдэх зохицуулалт хэрэгжиж байгаа эсэх, мөн өндөр өртөгтэй хагалгаа болон Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг гадаадад эмчлүүлэх зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцах боломж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хүүхэд хамгааллын төсвийн хэдэн хувь нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулагдсан, цахим орчинд сөрөг агуулгатай мэдээлэл тарааж байгаад тавих хяналт, түүнийг таслан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдийн талаарх судалгаа зэрэг асуудлыг хөнджээ.

Түүнчлэн, Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Баярсайхан нар хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, хүүхдийн эрхийн мэргэжилтнүүдийг хүн амын тоотой уялдуулан бэлтгэж бүрдүүлэх, хүүхдээ хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд оногдуулах хариуцлагыг чангатгах, хүүхдийг хамгаалах, хүмүүжүүлэх ардын зан заншил, түүх, өв соёл, соён гэгээрүүлэх аргуудаас хуулийн төсөлд тусгах, боловсролын байгууллагуудаар дамжуулан хяналт тавих, Хүний эрхийн Үндэсний Комиссын хүүхдийн эрхийг хамгаалах гишүүний орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн ажилтны орон тоог нэмж, ажлын ачааллыг багасгах, бүх шатны Засаг даргын төсөвт хүүхэд хамгааллын санхүүжилтийг заавал тусгах, ажилдаа сэтгэлгүй, хангалтгүй хандаж байгаа албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэх, цэцэрлэг, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, хүүхдийн гэр бүлийн хүмүүжилд анхаарах, цахим орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, Монголын телевизүүдийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтэй байгуулсан хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй контентуудыг хязгаарлах тухай санамж бичгийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг санал гаргасан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд дээр дурдсан асуудлуудыг дахин хөндөж, төслүүдийн боловсруулалт, үүний хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээ, холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг авсан болон бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийсэн эсэх зэрэг өргөн хүрээний асуудлаар асуулт асууж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар болон Ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Д.Батлут, Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг П.Анужин Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Г.Ганболд, Б.Бейсен, С.Одонтуяа нар хүүхэд хамгааллын тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хуулийн үйлчлэх хүрээ, бодлогын зохицуулалт, тэдгээрийн уялдаа холбоог нягтруулах, хүний нөөц, зардлыг зохистой шийдвэрлэх, нийгэм, гэр бүл, сургууль, цэцэрлэгийн болон цахим орчныг хүүхдэд илүү ээлтэй, зөв нөлөөлөлтэй болгоход чиглэсэн олон талт хамтын ажиллагааг сайжруулахтай холбоотой асуудлуудыг сөхөж, хуулийн төслүүдийг илүү чамбайруулж, зохицуулалтуудыг үр дүнтэй, хэрэгжихүйц байдлаар тусгаж нь зүйтэй талаар ярив.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Дэлхийн банкнаас 2020 онд хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын таван ядуу хүн тутмын хоёр нь хүүхэд байна гэсэн дүн гарсныг дурдаж, хуулийн төслийг хүүхэд хамгааллын босоо тогтолцоонд уялдуулж боловсруулсныг шүүмжилсэн юм. Мөн тэрбээр хүүхдийн хөдөлмөрийн зохицуулалт, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаар нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал төслүүдэд сул туссан талаар саналаа хэлж, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй байснаас өнөөдрийн нөхцөл байдал бий болсныг сануулан, хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар хүндрэлтэй, шийдлээ хүлээсэн асуудлууд цэгцрэх эсэх талаар асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хууль баталсан төдийгөөр хүүхдийн эрхийн зөрчил, хамгааллын асуудал шийдэгдэхгүй, төр, нийгмийн бүх шатандаа анхаарал хандуулж, байгууллагууд өөр өөрийн эрх, үүргийн хүрээнд хамтран ажиллаж байж шийдэгддэгийг сануулаад, нийгмийн хандлага, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарах ёстойг онцолсон юм.

Асуулт, хариулт дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Сүхбаатар, Б.Бейсен нар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хүүхэд хамгааллын асуудлыг улс төржүүлж, тогтолцоог нь тогтворгүй байдлаар хэрэгжүүлж, эцэг эх, гэр бүлээс нь салангидаар авч үзэж ирсний үр дагавараар өнөөдрийн ноцтой байдалд хүрснийг анхааруулаад, бодлого, тогтолцоог зөв болгоход онцгой анхаарах, орон нутгийн удирдлагын энэ талаарх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн шинэчлэлийг судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хийх учиртайг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, хууль хэрэгжихгүй, түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал бол төрийн чадамж, тухайн салбарын удирдлагын үр нөлөөтэй холбоотой гэдгийг онцолсон юм.

Тэрбээр, яамд, агентлагууд болон нутгийн удирдлагын тогтворгүй, мэргэжлийн бус байдал нь энэхүү төрийн чадамж, хуулийн гүйцэтгэлийг сулруулж байна гээд, үр нөлөөтэй хамтран ажилладаг тогтолцоог засаглалын бүх түвшинд бий болгох шаардлагатай бөгөөд төр бүгдийг хийх боломжгүй тул олон нийтийн оролцоо, хандлагад тулгуурлах ёстойг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, хүүхэд хамгааллын талаар алдаа гаргасан, нуун дарагдуулсан, гэм буруутай эдгээдүүдтэй үгсэн хуйвалдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал чухал байгааг онцолж, хүүхдийн эмч, сэтгэл судлаачдыг бэлтгэх, засаг захиргаа, эрүүл мэндийн анхан шатны нэгжүүд дээр заавал ажиллуулах асуудалд анхаарал хандуулах цаг болсныг хэлэв.

Ингээд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.1 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
 
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.