Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2023 оны 10-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай, 12-14 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. өдөртөө 12-14 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 23-27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.