БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам гурав дахь өдрөө үргэлжилж таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг жинд гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчныг 6:2-оор буулган авч Азийн пара наадмын алтан медаль хүртсэн анхны монгол таеквондоч болов. Түүний өрсөлсөн жинд Иран мөнгөн медаль хүртсэн бол Тайланд, Узбекистаны тамирчид хүрэл медалийн эздээр шалгарлаа. Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн төрөлд дэлхийн 5 удаагийн аварга, Азийн АШТ-ий 5 алтан медальт тамирчин юм.
Ташрамд дуулгахад, "Ханжоу-2022" Азийн наадмын эхний гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг таеквондогийн төрөлд нэг алт, нэг мөнгөн медальтай болоод байна.