ЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг томилж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 58 секунд

ЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг томилж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаан 11 цаг 35 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох "Шинэ сэргэлтийн бодлого"-оо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Тиймээс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын гол зорилтын нэг болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгасан. Тухайлбал, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлж тэдэнд орон нутгийн нэмэгдэл олгох, орон нутагт ажилласан төрийн албан хаагч шатлан дэвших тохиолдолд хуульд заасан тусгай шаардлагын хугацааг бууруулах зэрэг хөдөөгийн сэргэлтийг бодлогоор дэмжихэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж байлаа.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих дээрх багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа гэв.

Энэ талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэснийг тодотгоод Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна гэж байлаа.

Мөн Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд, 289.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 34.2 хувь, нийт зарлага 27 их наяд буюу 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.0 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, 19 дүгээр зүйлийн 19.9-т... 2024 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй байх, төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна гэж байлаа.

Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн зардлын дүн 2023 оны тодотгосон төсвөөс 14.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 52.0 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь Засгийн газраас 2024 онд нийт албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотой. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаар төрийн албан хаагчдын тоо жилд дундаж 3.0 хувь, хүн амын тоотой харьцуулахад 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цомхон төрийн албатай байх зорилт бүрэн хангагдахгүй байна. Улсын төсвийн төсөлд 17 төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын орон тоог 2024 онд нийт 2387 орон тоог нэмэгдүүлэхээр тусгаж, түүнтэй холбоотой нийт 113.4 тэрбум төгрөгийн цалин хөлсний зардлыг санхүүжүүлэхээр тусгасан байна. Иймд цомхон, мэргэшсэн төрийн албатай байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад анхаарч, энэ чиглэлээр хяналт, шинжилгээ, удирдлагаар хангаж ажиллах шаардлагатай байна гэж танилцуулгад дурджээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-д заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд, Төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн алдагдлын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна.Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Б.Баярсайхан, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Дараа нь Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс олонхын санал авсан нэр дэвшигчийг Байнгын хороонд санал болгож, томилуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 18.1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн танилцуулга, нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Х.Энэбиш, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын хүний нөөцийн газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Сувдмаа, Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар Байнгын хорооны тогтоолоор Сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн оронд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенийг оруулсан. Ажлын хэсэг нийт 4 удаа хуралдсан гэв.

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”, хоёрдугаар хавсралтаар “Нэр дэвших тухай хүсэлт”, гуравдугаар хавсралтаар “Ажлын хэсгийн гишүүний баталгаа”-г баталсаны дагуу Ажлын хэсгийн гишүүдээс зохих баталгааг гаргуулж авсан болно. Ажлын хэсгээс Сонгон шалгаруулах тухай зарыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өдрийн сонин, Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Цагийн хүрд" хөтөлбөрөөр, Улсын Их Хурлын цахим сайт parliament.mn болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны цахим сайт, Төрийн албаны зөвлөлийн цахим сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэслүүдээр сошиал сүлжээг ашиглан нийтэд мэдээлсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ны өдрийн 17.30 цаг хүртэл 10 хоногийн хугацаанд нэрээ дэвшүүлэх бөгөөд иргэдийн хүсэлтийг цахимаар болон бичгээр хүлээн авсан бөгөөд 7 хүн хүсэлтээ гаргаж холбогдох материалаа ирүүлсэн. Нэр дэвшигчдийн хүсэлт, холбогдох материалтай Ажлын хэсэг 10 дугаар сарын 4, 5-ны өдрүүдийн хуралдаанаараа танилцан, сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг хэлэлцэж хүсэлт, материалаа ирүүлсэн 7 хүнээс журамд заасан материалын бүрдлийг дутуу ирүүлсэн нэг нэр дэвшигчийн асуудлаар санал хураалт явуулж ажлын хэсгийн олонхын саналаар бүртгэхээс татгалзсан гэдгийг Н.Энхболд гишүүн танилцуулгадаа дурдсан.

Мөн журамд заасны дагуу ажлын хэсэг нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, баримт судлах ажлыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 16-ны хооронд хийж Авлигатай тэмцэх газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас болон нэр дэвшигчээс тодруулга, лавлагаа, мэдээлэл гаргуулан авсан. Ажлын хэсгийн гишүүд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн Шайрийн Батсүх, Чогдонгийн Эрдэнэчимэг, Хорчингийн Ган-Очир, Дуламсүрэнгийн Оюунбилэг, Минжүүрийн Цэрэнбат, Ганбатын Мягмар нартай Төрийн ордны “Их засаг” танхимд тус тусад нь ярилцлага зохион байгууллаа. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Ажлын хэсгийн хуралдааныг хийж нэр бүхий хүмүүс холбогдох журмын болзол хангасан нэр дэвшигчийг санал хураалтад оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Ажлын хэсгээс тооллогын комисс байгуулж, нууцлал бүхий саналын хуудсыг баталсан. Энэхүү саналын хуудасны дагуу нууцаар санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон ажлын хэсгийн есөн гишүүнээс олонхын санал авч дэмжигдсэн Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг хэлэлцүүлж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд нэр дэвшигчдэд хандан төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд монгол төрийн өмнөөс нэн хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид Монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөн авч явах, ёс зүйтэй төрийн албан хаагчийг бий болгох, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, хариуцлагатай ажиллахыг хүсэж байлаа.

Ингээд Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих, эсэх санал хураалтыг хүн нэг бүрээр нууцаар явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн юм. Уг тогтоолд Монгол Улсын Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг томилохоор тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа
 
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.