БСШУСБХ: 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 32 секунд

БСШУСБХ: 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов

Өнөөдрийн БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр, шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан гээд ирэх оны төсөвт боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг дэмжих чиглэлээр тусгасан арга хэмжээг дурдлаа. Тухайлбал, Боловсролын багц хуулийн дагуу хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа багш, ажиллагчдад олгох тэтгэмжид хамрагдах хүний тооны өсөлттэй холбоотой зардлыг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахад шаардлагатай зардлыг төсөвт тусгах, хүүхдийн тооны өсөлттэй уялдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, боловсролын зээлийн сангаас олгох сургалтын тэтгэлгийн хөнгөлөлт, чөлөөлөлт, төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч”-д олгох тэтгэлэг, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох, “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Монгол Улсын шигшээ багийн 260 гаруй тамирчныг спортын 27 төрлөөр оролцуулахтай холбогдуулан бэлтгэл хийх, олимпын эрх авах болон оноо цуглуулах уралдаан, тэмцээн болон олимпод оролцох тамирчдын хувцас хэрэгслийн хэрэглэлийн зардал зэргийг төсвийн төсөлд тусгасан болно. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа болно гэв.

Түүний дараа Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилттой нийцэж буй хэдий ч Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Боловсрол, шинжлэх ухааны яам 5, Соёлын яам 4, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо дараах 1 арга хэмжээг тусгаагүй байна.

Тус байнгын хороонд харьяалагдах Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны төсвийн багцад нийт 937.2 тэрбум төгрөгийн 484 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 444.9 тэрбум төгрөгийн 306 төсөл, арга хэмжээ тусгагдсан, 492.4 тэрбум төгрөгийн 178 төсөл, арга хэмжээ тусгагдаагүй байна гээд дүгнэлтийг танилцуулав. Тухайлбал, төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна гээд Засгийн газарт төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихдаа Төрийн хэмнэлтийн хуулийг баримтлах, хөгжлийн бодлогод нийцүүлэх зэрэг асуудлуудаар зөвлөмж өгөв.

Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд аудитын дүгнэлтээр улсын хөгжлийн төлөвлөгөөтэй төсвийн хөрөнгө оруулалт нийцээгүй байна гэжээ. Тухайлбал, КООСЭН хөтөлбөрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэвтрүүлэх зардал яагаад тусгагдаагүй байна вэ. Мөн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн байгуулах талаар 2021 оноос хойш ярьсан. Энэ ажил хэзээ гүйцэд дуусах вэ, тамирчдын ёс зүй, допингтой холбоотой асуудал улс орны нэр хүндэд нөлөөлж байна. Спортын амжилт үзүүлсэн тамирчдад 2,4 тэрбум төгрөгөөр урамшуулахаар тусгасан. Шагнал урамшууллыг тамирчдын ёс зүй, сахилга, хариуцагатай хэрхэн уялдуулж байна вэ, шинжлэх ухааны салбарын төсөв хэрхэн нэмэгдэж байна, хэрхэн энэ салбарыг дэмжиж байгаа талаар асуув.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, КООСЭН хөтөлбөрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэвтрүүлэх зардлыг “Жайка” олон улсын байгууллагын тусламжаар 1000 инженер бэлтгэх төслөөс санхүүжүүлнэ. Мөн Японы Засгийн газрын 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн лаборториудыг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Тиймээс төсвийн бодлоготой уялдаж байгаа. Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг барих төслийг шат дараалан хэрэгжүүлээд дуусч байна. Энэ хичээлийн жилд 400 орчим цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барина. Шаардлагатай 160 тэрбумын хөрөнгө шийдэгдсэн. Нийт улсын хэмжээнд 940 ариун цэврийн байгууламжийг барьж бүрэн дуусч байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Шинжлэх ухаан,технологийн салбарын урсгал зардал гэх мэт нийт зардалд 70 тэрбумыг төсөвлөсөн хэвээр байгаа. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд манай Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны ажил хэвлэгдэн гарч байна. Гагцхүү эрдэмтдийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санхүүжилтийн тогтолцоог буй болгоход анхаарч ажиллаж байна гэв.

Түүний дараа Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ асуултад хариулт өглөө. Тэрбээр, тамирчдын төдийгүй биеийн тамирын салбарынхны ёс зүй, сахилга хариуцлагыг асуудал хурцаар тавигдаж байна. Засгийн газраас тамирчдын ёс зүй, сахилга хариуцлагыг төрөөс олгох урамшуулалтай холбож өгсөн. Ёс зүй, сахилга хариуцлага алдсан тамирчин, дасгалжуулагчийн шагнал, урамшууллыг зогсоож байгаа гэв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, 2024 оноос багш нарын цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж байна вэ, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөж байна вэ хэмээн асуулаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн багш 1273000 төгрөг, сургуулийн өмнөх боловсролын салбарын багш 1337000 төгрөгийн суурь цалинтай болсон. Боловсролын салбарт хоёр жилийн өмнөөс гүйцэтгэл үр дүнд суурилж, зургаан төвшингөөр багш нарыг үнэлж, урамшуулж байна. Тухайлбал, нэгдүгээр төвшний багш үндсэн цалингийнхаа 50 хувийг нэмж авч байна. Хоёр, гурав, дөрөвдүгээр төвшингийн багш нарын урамшуулалд цалингийн тодорхой хувийг нэмж өгч байгаа. Он гараад үндсэн цалинг 10 хувь нэмэх зорилттой байна гэв.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 6 тэрбум төгрөг тавиад төсөвт 250 саяар баталсан. Харин 2024 оны төсөвт бид 8,5 тэрбумын санал өгсөн боловч ирэх жил 2,5 тэрбум төгрөг төсөвлөхөөр ахиц гараад байна. Биеийн тамирын салбарынхны цалин 700-800 мянган төгрөг байсныг өнгөрсөн долдугаар сараас нэмэгдүүлсэнд талархаж байна. Аймаг, нийслэлийн биеийн тамирын спортын газрын тоног төхөөрөмжид 3,6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж байна гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар Төв номын сангийн барилга 90 хувьтай гэсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй. Хэзээ бүрэн ашиглалтад орох вэ, Соёлын сайдын багцад бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжид 22 тэрбум 620 сая 500 мянган төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхооос 1 тэрбум 951 сая төгрөгөөр нэмэгдсэн гэжээ. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн хорооны үйл ажиллагааны зардлыг тусгасан гэж тайлбарласан байна. Энэ хөрөнгийн зарцуулалтыг тодруулахыг хүслээ. Мөн хүүхдүүдэд зориулсан монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ямар контент гаргасан вэ, энэ жил хичнээн төгрөг төсөвт суусан бэ, Соёл урлагийг дэмжих сангаас 2023 онд 19 төсөл арга хэмжээнд 651 сая төгрөг олгосон байна. 2024 онд 3 тэрбумын төслийн санал хүргүүлснээс 800 сая төгрөг тавигдсан байна. Эдгээр хөрөнгөөр ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн бэ гэх зэргээр асуув.

Соёлын дэд сайд М. Батбаяр, Монгол Үндэсний номын сан энэ оны 12 дугаар сард ашиглалтад орно. 2022 онд барилгын ажил доголдсон боловч шинэ гүйцэтгэгчийг шалгаруулж, барилга ашиглалтад орж байна. Кино урлагийг дэмжих сан журмын дагуу 11 төсөл арга хэмжээнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжүүлсэн. Сайдын багцаас болон Соёл урлагийг дэмжих сангаас контент бүтээх зардлыг санхүүжүүлж байна. Тухайлбал, 2022 онд тус сангийн зардлын 50 хувийг хүүхдийн хөгжлийг дэмжих контент бүтээхэд зарцуулсан. Нийтдээ 36 төслийг хүүхдэд зориулсан контент бүтээхэд зарцуулсан байна. Мөн хүүхэд бүрт хүртэх соёлын талын олон арга хэмжээг авч байна гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, зарчмын зөрүүтэй санал гарсан учраас санал хураалт явууллаа. Тэрбээр, соёлын салбарт зарцуулах хөрөнгийн тодорхой хувийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын музейн шинэчлэлд шилжүүлэх зэрэг хоёр санал гаргасан боловч дэмжигдсэнгүй. Ийнхүү тус байнгын хороо төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан учраас Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо“ байгуулах санаачлага дэвшүүлэв

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.