Хүнсний стандартчиллын техникийн хорооны хурлыг өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Хурлаар:
- MNS OIC/SMIIC 1:2023, Халал хүнсэнд тавих ерөнхий шаардлага,
- MNS OIC/SMIIC 2:2023 Тохирлын үнэлгээ-Халал баталгаажуулалтыг гүйцэтгэдэг байгууллагуудад тавих шаардлага,
- MNS CAC GL 63:2023 Микробиологийн эрсдэлийн менежментийн зарчим, удирдамж,
- MNS CAC GL 71:2023, Малын эмийг хүнсний зориулалтын мал амьтанд хэрэглэхтэй холбоотой хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах үндэсний зохицуулалтын хөтөлбөр. Боловсруулах, хэрэгжүүлэх зааварчилгаа
- MNS CAC RCP 54:2023, Мал, амьтны тэжээл, тэжээллэгийн зохистой дадлын дүрэм,
- MNS CAC RCP 1:2023, Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим
- MNS CAC MRL 2:2023, Хүнсэн дэх мал эмнэлэгийн эм, бэлдмэлийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэсэн нийт долоон стандартыг хэлэлцлээ.