Улсын хилээр төрийн хяналт дор нэвтрүүлэх лицензийн зөвшөөрөл шаарддаг экспорт, импортын бараанд тавьж буй гаалийн хяналтад тандалт судалгаа хийх, албан үүргээ хэрэгжүүлж байх үед учирч болзошгүй эрсдлийг тодорхойлох, зөвлөн туслах зорилгоор АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ажлын хэсэг ГЕГ-т 14 хоног ажиллаа.
Ажлын хэсгийн албан хаагчид өнөөдөр Гаалийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудтай уулзаж мэдээлэл өглөө. Авилгын хуулийн 6.1.9 төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах, сахилгын хорооны үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцлаа. Мөн байгууллагын шудрага байдлын үнэлгээ хангалтгүй байгаа нь ёс зүйн асуудлыг шийдвэрлэж хариуцлага тооцох, ажлын байрны сонгон шалгаруулалт, өгсөн үүрэг даалгаврын биелэлт буюу дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахад ямарч төсөв хөрөнгө шаардагддаггүй ажил гэдгийг онцоллоо. Нэг албан хаагчийн ёс зүйн алдаа, сахилга хариуцлагын асуудлаас болж гаалийн нийт 2326 албан хаагчийн нэр хүнд сэвтэж, байгууллагын шударга байдлын үнэлгээнд муугаар нөлөөлж байна. Тиймээс цаашид гаалийн цахим үйлчилгээг улам нэмэгдүүүлж, зөвшөөрлийн системтэй холбоотой асуудалд онцгой анхаарна. Авилгатай тэмцэх газартай гаргасан зөвлөмжийн дагуу байнгын холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.