Монголын Хөлбөмбөгийн Холбооны ЕНБД Д.Тэрбаатар, ТЗБХ-ны хэлтсийн дарга С.Жаргал болон Шүүгчийн хорооны гишүүн Г.Тэгшжаргал нар ОУХБХ-ны шүүгчдэд энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардуулан өглөө.
2023 оны ОУХБХ-ны шүүгчдээр АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, талбайн шүүгчээр МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан, туслах шүүгчээр Г.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар тус тус нэрлэгдэж МХБХ-ны нийт 7 шүүгч ОУХБХ-ны шүүгчийн 2023 оны жагсаалтад нэрлэгдсэн байгаа юм.
Эдгээр ОУХБХ-ны 7 шүүгчээс 4 шүүгч нь АХБХ-ны Элит шүүгчийн ангиллын түвшинд тэнцэж АХБХ-ны томоохон тэмцээнд уралдаануудад амжилттай ажиллаж байна.
Энэ үеэр МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр шүүгчийн хэлтсийн үйл ажиллагаа болон 2023 оны төлөвлөгөөгөө МХБХ-ны ангилалтай шүүгчдэд танилцуулав.
2022-2023 оны улирлын тэмцээнүүдэд амжилттай ажиллаж буй нийт шүүгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье мөн Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж тив дэлхийн олон уралдаан тэмцээнүүдийг шүүн дэнсэлж явуулахыг хүсэн ерөөе.
All reactions:
76Tuvshee Tavantsagarig, Ganbaatar Amgalanbaatar and 74 others