Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газартай хамтран #Анзаар арга хэмжээг Сүхбаатар аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
2023 оны 2 сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон төрийн алба хаагчдад "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр сургалт мэдээллийн ажлыг зохион байгууллаа.
Мөн 2 сарын 16-ны өдөр аймгийн сургуулийн нийт багш, албан хаагчид, сэтгэл зүйч, сурагчдын эцэг эхчүүдийг оролцуулан зохион байгуулна.