Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Өрсөлдөөн – Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний төвийн бүсийн ажлын хэсэг Орхон аймгийн зах, худалдааны төв сүлжээ дэлгүүрүүдээр хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар зах, худалдааны төвүүдэд хэрэглэгчдийн гомдол саналыг хэрхэн шийдвэрлэдэг, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхийг шалгалаа.
Мөн лангуу кассын үнэ зөрж буй эсэх, бараа бүтээгдэхүүний гарал үүслийн байдал, хаяг шошгололт зэрэгт хяналт, шалгалт хийж, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгож, зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.