Энэ оны сүүний урамшуулал “Нүүдэлчин ухаалаг гар утасны аппликэйшн 2.0” цахим системийг ашиглан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид урамшуулалд хамрагдах хүсэлт илгээнэ.
Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин ухаалаг гар утасны аппликэйшн 2.0” цахим системийг хэрэглэх, ашиглах талаар шторк бэлтгэн танилцуулж байна.