Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хятад-Монголын сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын хоёрдугаар ээлжийн 34 сувилагч сургалтаа амжилттай дүүргээд ирсэн.
Тиймээс сувилагчдын сургалтад хамрагдсан үр дүнгийн тайлангын хурлыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгууллаа.
Хурлын үеэр сувилагчдыг гадаад сургалтад үнэ төлбөргүй хамруулсанд талархал илэрхийлж “Насны ангиллаар ажлын ачааллыг тооцож, хуваарилалт хийх”, “Шинэ сувилагчид зориулсан сургалт, төлөвлөлт хийх”, “Хог хаягдлын ангилал, тэмдэглэгээ”, “Цай болон дарсны эмчилгээний хэрэглээ”, “Шар тосон эмчилгээ”, “Давсан жин засал” болон “Шаардлагатай үед туслах ажилтан дуудах үйлчилгээ” зэргийг хэрэглэхэд өртөг, гаж нөлөө багатай учраас эх орондоо нутагшуулах боломжтой талаар танилцуулж, туршлага солилцлоо.