Сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2023.11.07/-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Матильда Димовска-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг” болон Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, Шинэ дагуул хотуудын бүтээн байгуулалт, Гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн асуудлуудаар талууд санал солилцов.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийн хангамжийг орчин үеийн ногоон, байгальд ээлтэй технологиор шийдэж, хөгжүүлэх бодлого барьж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь хамгийн оновчтой хувилбар болохыг онцлов. Мөн дээрх чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх талаар саналаа хэллээ.
НҮБ-аас агаарын бохирдол, төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн, дээрх чиглэлүүд нь тус байгууллагын бодлого, үйл ажиллагааны томоохон гол зорилтууд гэдгийг хатагтай Матильда Димовска илэрхийллээ.