Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” шуурхай албаны автомашиныг шийдвэрлэснийг өнөөдөр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хүлээлгэн өглөө.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэх шилжүүлэх, зам гаргах ажлыг 2 дахь өдрөө зохион байгуулж байна.
Сумын хэмжээнд нийт 26 дуудлага бүртгэгдсэнээс зам гаргуулах 13, гэртээ хүргүүлэх, дулаан хувцас, хоол хүнс, түлээ хүргүүлэх 6, машин саатсан 3, намаржаанаасаа өвөлжөө рүү нүүх 3 дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.