Олон Улсын Автотээврийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто, Олон Улсын Авто тээврийн Холбооноос Евразид суугаа суурин төлөөлөгч Вадим Захаренко, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны төлөөлөгчдийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын гаалийн байгууллагын CAIS системд ТИР-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)-ийг уялдуулж, холбох ажлыг ойрын хугацаанд дуусгаж, нэвтрүүлэх, Тир конвенцын хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх боомтыг нэмэгдүүлэх, мөн БНХАУ-ын ГЕГ-тай TIR-EPD системтэй холбоотой асуудлаар хамтарч ажиллах асуудлаар харилцан санал солилцлоо.