БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэн (KRISS)-ийн хооронд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, лаборатори хоорондын харьцуулалт хийх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, МУ-ын хэмжил зүйн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамруулах, лабораторийн техникийн чадамжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
СХЗГ нь 1997 оноос хойш 26 жил Солонгосын Хэмжил зүйн байгууллагатай Хэмжлийн эталон, эрдэм шинжилгээ, судалгаа, хэмжил зүйг хөгжүүлэх чиглэлээр өндөр нарийвчлалын эталонуудыг шинээр бий болгох, мэргэжилтэн солилцох, тэдгээрийг урт хугацааны хэмжил зүйн сургалтад хамруулан мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын эталоны нэгж дамжуулалт, шалгалт тохируулга, ур чадварын лаборатори хоорондын харьцуулалт хийх, хэмжил зүйн байгууллагын эталоныг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэх, уулзалт семинар, хамтарсан нөхөрсөг спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран амжилттай хэрэгжүүлсэн.
Энэхүү уулзалтанд БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэн (KRISS)-ийн Ерөнхийлөгч, Ази, Номхон далайн бүсийн хэмжил зүйн хүрээлэн (APMP)-ийн дарга Дк. Хью Мин Парк, KRISS-ийн Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Ноён Ин Ён Хван, Гадаад хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн Ян Сон Сүн нар Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга, Г.Тулгаа, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном, Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн хамт уулзлаа.