Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн анхдугаар уулзалтыг өнөөдөр /2023.11.15/ Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төвөөс санаачлан зохион байгууллаа.
Тус уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай, Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төвийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог болон Монгол Улсын Шинжлэх ухааны академич Б.Авид, Н.Бэгз, Ш.Дэмбэрэл анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Баатархүү, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам, биологийн ухааны доктор, дэд профессор Д.Гантулга, хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр, техникийн ухааны доктор, профессор Я.Дашдорж, техникийн ухааны доктор М.Ариунболд нарын салбар шинжлэх ухааны нэр хүндтэй академич, эрдэмтэн, судлаач нар оролцсон юм.
Уулзалтаар эрдэмтэн, судлаачид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгааны үндэслэл бүхий санал, зөвлөмжийг гаргаж, үр дүнг дээшлүүлэх, орчин цагийн хууль сахиулах байгууллагыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.