Фүкүока хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 5 дахь өдрийн барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Гонояама /М-4/-тай учраа таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваатай болоод байна.
Энэ өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Мэйсей /М-2/-тэй барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 4 даваа, 1унаатай башёг үргэлжлүүлж байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Мөн Озэки Такакэйшо, энэ өдөр Такаясү /М-3/-тэй хүчээ сорин барилдаж, түүнийг ошидаши мэхээр унагаж 1 унаа, 4 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Томоказе /М-14/-тэй учраа тааран хүч үзэж, түүнд хикиотоши мэхээр унаснаар 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Оношо /М-5/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа ОХУ-ын Тувагийн монгол бөх Рога А.Амарсанаа /М-16/, энэ өдөр Тохакүрюү /М-15/-тай таарч барилдан, түүнд хатакикоми мэхээр өвдөг шороодож 4 унаа, ганц даваатай башёг үргэлжлүүлж байна