Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны фермерүүд, малчин өрхүүд нэгдэж, үхэр сүргийн үүлдрийг сайжруулах, сүүний гарцыг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 2 компани, 3 анхан шатны хоршоо нэгдэж “Жаргалант Милк” дундын хоршоог байгуулсан бөгөөд өөрсдийн түүхий сүүгээр нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.
Дундын Хоршооны гишүүдийг чадавхжуулах сургалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа оролцож, “Жижиг, дунд үйдвэр, үйлчилгээ, хоршооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлд ч гэсэн иргэд нэгдэж, хоршиж өрхийн орлого ашгаа нэмэгдүүлэх, төсөв зардлаа хэмнэх, бүтээмжээ өсгөх, нийгэм соёлын хэрэгцээгээ хангах шаардлага их байна.
Энэхүү дундын хоршоо нь нийслэлд сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр Загвар хоршоо болохоор зорьж байна.
“Жаргалант Милк” сүүний үйлдвэр нь гарал үүсэл нь баталгаатай түүхий сүүгээр нэмэлт хольцгүй, хугацаа уртасгагч бодисгүй “Алагаа” брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Эх сурвалж: ЖДҮГ