Фүкүока хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 9 дэх өдрийн барилдаанд Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Нишигики /М-4/-тэй барилдаж түүнийг окүридаши мэхээр хаяснаар 8 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна
Энэ өдөр. Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкиваке Вакамотохару-тай учраа таарч барилдан, түүнийг ёритаоши мэхээр хаяж 7 даваа, 3 унаатай болоод байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Мөн Озэки Такакэйшо, энэ өдөр Комүсүби Аби-тай хүчээ сорин барилдаж, түүнийг хатакикоми мэхээр хаяж 3 унаа, 7 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Рюүдэн /М-10/-тэй учраа тааран хүч үзэж, түүнд ёритаоши мэхээр унаж 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Цүрүгишо /М-13/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 6 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа ОХУ-ын Тувагийн монгол бөх Рога А.Амарсанаа /М-16/, энэ өдөр Бүшозан /Жюүрёо-2/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 7 унаатай явна.