Фүкүока хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Сэкиваке Вакамотохару-тай барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр. Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Асанояама /М-1/ учраа таарч барилдан, түүнийг шитатэнаге мэхээр хаяж 8 даваа, 3 унаатай болоод байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Мөн Озэки Такакэйшо, энэ өдөр Сэкиваке Котоновака-тай хүчээ сорин барилдаж, түүнд окүридаши мэхээр унаж 4 унаа, 6 даваатай болов. Харин Котоновака 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Кинбозан /М-7/-тай учраа тааран хүч үзэж, түүнийг окүридаши мэхээр хаяж 7 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Охо /М-12/-тэй таарч барилдан түүнийг котэнаге мэхээр хаяснаар 5 даваа, 6 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа ОХУ-ын Тувагийн монгол бөх Рога А.Амарсанаа /М-16/, энэ өдөр Митакэүми /М-9/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 3 даваа, 8 унаатай явна.