Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11.00 цагт ШУА-ийн төв байранд: ШУА-ийн Хүндэтгэлийн Их чуулган болно.
11.40 цагт Монгол Цэргийн музейд: “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэнг нээнэ.
12.00 цагт Үй Цай сургуулийн “Эрдмийн өргөө”-нд: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч, зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн уран бүтээл “Сэгс цагаан богд найраглалын хэл зүйн шинж” сурагчдын эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлнэ.
Төрийн ордонд: Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх болон жендэрийн асуудлаарх хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагаа үргэлжилнэ.
Богд хааны ордон музейд: “Хорин нэгэн дара эхийн чуулган-Өндөр богдын өв” “Бурхан багшийн цахиур эрдэнэ” тусгай үзэсгэлэн үргэлжилнэ.
Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн тоглолт үргэлжилнэ.
Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд: Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран "МИНИЙ МЭДЭХ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Утас: 9990-5352.
-ДЭМБ жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян зохион байгуулдаг. Монгол Улс 9 дэх жилдээ энэхүү аянд нэгдэж байна. Аян 11 сарын 18-24-нд үргэлжилнэ.