Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Зэвсэгт хүчний 326,120, 032 дугаар ангид ажиллав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
9 минут 32 секунд

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Зэвсэгт хүчний 326,120, 032 дугаар ангид ажиллав

Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хамт Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид 2023 оны 11 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцлаа.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа П.Энхтайван тус цэргийн ангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тэрбээр, хугацаат цэргийн алба хаагчид нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ангийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэн бэлэн байдлыг ханган, улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцдог хэмээлээ.

Мөн мэргэжил эзэмшүүлэх, их, дээд сургууль, коллежийн сургалтыг цахимаар үргэлжлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, бие дааж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн дугуйланд хамрагддаг гэдгийг штабын дарга дэд хурандаа П.Энхтайван хэлж байв.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар, “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги нь улсын хэмжээнд үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирснийг онцлон тэмдэглэв.

Тус анги нь тайван цагийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын дагуу хууль журмаар тогтоосон төрийн болон цэргийн ёслол хүндэтгэл, батлан хамгаалах, зэвсэгт хүчний байнгын удирдлагын байр, ангийн байрлалын харуул хамгаалалт, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гэсэн үндсэн үүрэгт ажил болон өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн хангалт, үйлчилгээг тасралтгүй зохион байгуулан үүрэг гүйцэтгэж буй аж. Түүнчлэн тус анги нь нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, эцэг эхийн зөвлөл байгуулан цэргийн анги хэрхэн бэлтгэл сургуулилтаа хийдэг, үүргээ хэрхэн биелүүлдэг талаар мэдээллийг тогтмол өгдөг байна. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүл, иргэд, нийгэмд иргэний хяналт тавихад тодорхой дэвшил болсон гэдгийг ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар онцоллоо.

Штабын удирдлагуудаас, Монгол Улсын хэмжээнд цэргийн албанд татагдаж байгаа залуусын дийлэнх нь дэлгэцийн хамааралтай, бие бялдрын хөгжил сул, сэтгэл зүйн тогтворгүй байгааг онцлоод, сэтгэцийн хямралд орох, цэргийн албанаас шантрах, сургалт бэлтгэл, бие бялдрын хөгжлийн хичээл, дадлага, сургуулиас бэрхшээх, ёс суртахуун, харилцааны сөрөг нөлөөнд автах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгэл зүйч ажиллуулж байгааг онцолж байлаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, сүрьеэ өвчин тусах, сэтгэц өөрчлөгдөх зэрэг асуудлууд нийтлэгээр тулгардаг тул цэргийн албанд татагдсанаас хойш сарын дараа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоонд оруулж цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй хэмээж байлаа.

Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангийн захирагчид Батлан хамгаалах салбарт тулгамдаж буй асуудалд санхүүжилт, хөрөнгө оруулалт гэдгийг онцолсон. Сүүлийн 30 гаруй жил батлан хамгаалах салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, салбарын нийт төсвийн 90 орчим хувь нь урсгал зардалд зориулагдаж байгаагийн улмаас цэргийн ангиудын барилга хуучирсан, техникийн шинэчлэлт хоцрогдож байна гэлээ. Мөн цалин болон бусад асуудлаас болж жилдээ 700-800 цэргийн албан хаагч хүсэлтээрээ чөлөөлөгдөж өөр салбар руу шилжин ажиллах болсон нь батлан хамгаалах салбарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц асуудал хэмээв. Харин 2023 оны төсвийн тодотголоор батлан хамгаалахын албан хаагчдын цалин нэмэгдсэн нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд нааштай нөлөөлж байгаа аж.

Ангийн захирагчид нэн яаралтай цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, стандартад нийцсэн байр, гал тогоо, соёл, спортын байгууламж шинээр барих, барилга байгууламжийн дээвэрт их засвар хийх, төвлөрсөн дулаанд холбох, сантехник шугам сүлжээг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт зэрэг нь батлан хамгаалах салбарын нэн тэргүүнд тулгамдсан асуудлын нэг болсныг тодотгож байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг "УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нь Монгол Улсын хүний эрхийг хангах үндэсний механизмын нэг чухал бүрдэл бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.2.11-д зааснаар Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг эрхэлдэг, мөн олон улсын парламентын хүний эрхийн хороодын нийтлэг жишгийн дагуу эрхлэх асуудлаа дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Хууль зүйн байнгын хороонд, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэгтэйг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн зэвсэгт хүчинд алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчдын хүний эрх ноцтой зөрчигдөх, цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Иймд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцын дагуу хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, хүний эрхийн үндэсний механизмын хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийн эрх, эрх чөлөөний талаар санал, дүгнэлт гаргах тухайд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, сүүлийн таван жилийн хугацаанд байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын төсөв хөрөнгө, санхүүжилт хангалтгүй байсан. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь урсгал зардал, алба хаагчдын цалин хөлсөнд зарцуулагддаг. Харин ирэх жил энэ салбарын төсвийн санхүүжилтийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Цаашид цэргийн ангийн бие бүрэлдэхүүний хангамж, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжийг үе шаттайгаар байгуулж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн үүргээ биелүүлэхэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох хууль тогтоомж, Байнгын хороонд уламжлах, тулгамдаж байгаа асуудлыг Улсын Их Хуралд танилцуулан холбогдох арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нийгэмд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийн эерэг нөлөөллийг өрнүүлэх замаар цэргийн албаны нэр хүндийг өсгөх, иргэд олон нийтэд цэргийн үүрэг гүйцэтгэлийн ажиллагааг нээлттэй мэдээлэх зэрэг хүний эрхийг хамгаалах асуудлаар Батлан хамгаалах яам, Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран салбарын хэмжээний бодлого, шинэчлэлийн асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг дэмжлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.