ЗӨВЛӨМЖ: Транс тосны эсрэг арга хэмжээг өдгөө 43 улс орон ДЭМБ-ын гаргасан дараах зөвлөмжийн дагуу бүрэн хэрэгжүүлсэн байна. Үүнд:
a) хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах 100 гр өөх тос тутамд 2 хувиас хэтрэхгүй хэмжээний транс тос байх ёстой бөгөөд үүнийг заавал бүтээгдэхүүний шошгонд мэдээллэсэн байх эсвэл;
b) хэсэгчлэн гидрогенжүүлсэн тосыг ашиглахыг бүрэн хориглох юм.
(Зөвлөмжийг СХЗГ-ын Нийслэлийн Лабораториос хүргэж байна)