Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд Бусад
Огноо
Унших
5 минут 59 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, дэд даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ажилладаг бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн харьяа байгууллагуудаас гадна “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо" ТББ, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо" ТББ, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо" ТББ, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл"-ийн төлөөллүүд багтдаг байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг: “Нийслэлийн салбар зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралддаг бөгөөд энэ оны сүүлийн хурлаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Салбар зөвлөлийн гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн зүгээс тулгамдаж буй асуудлаа хэлж, санал дэвшүүлсэн. Тодруулбал, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, шинээр оруулж ирэх автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх шаардлагыг хангасан байх, дүүргүүд дэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг саналыг голчлон дэвшүүлж байна. Мөн явган хүний замын хүртээмжийг сайжруулан, хөтөч хавтан, орц гарцын налуу зэрэг стандартыг хангах, өргөтгөх, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах зэрэг санал хэллээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, стандарт мөрдүүлэх ажлыг ирэх оны төсөвт тусгасан” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хүргэхээр хэд хэдэн ажлыг хийж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр худалдан авах автобусны техникийн үзүүлэлтэд “хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих нэмэлт тоноглолтой байх” гэсэн шаардлагыг 2015 оноос хойших худалдан авалтад тогтмол тавьж буй.

Энэ хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард зарласан автобусны нээлттэй тендерт уг тодорхойлолтыг оруулжээ. Өдгөө нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 1020 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн 40.8 хувь нь буюу 417 тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцантай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих боломжтой карт гаргасан ба UB Smart bus аппликейшн дээр хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой автобусыг тусгайлан тэмдэглэж, ялгаатай харагдах боломжоор хангасан.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны зогсоолын мэдээллийг дуу хоолойгоор урьдчилан зарладаг бөгөөд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны буудлын мэдээллийг LED дэлгэцээр урсган харуулдаг юм.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны байдлаар 37,802 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэх судалгаа гарсан. Эдгээр иргэдэд өдөр тутам тулгамддаг асуудлыг бодлогын хэмжээнд шийдвэрлэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийг энэ онд шинэчлэн байгуулсан юм.

Салбар зөвлөлд нийслэлийн нутгийн захиргааны 13 байгууллага, есөн дүүргийн Засаг даргын дэргэдэх салбар зөвлөл багтаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус салбар зөвлөл энэ онд 25 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 92 хувийн биелэлттэй үргэлжилж байгаа юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, санал солилцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн.

Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах талбайг тохижуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр 88 удаагийн сургалт зохион байгуулан, 7171 албан хаагчийг хамруулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн худалдааг есөн удаа зохион байгуулж, нийт 120 иргэн оролцон, 50.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Түүнчлэн, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэл, яриа заслын “Эрдэм-мөрөн” төвтэй гэрээ байгуулж, төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 63 хүүхдэд оношилгоо хийн, хэл яриа заслын хичээлд хамруулсан юм. Мөн Гэрлэх ёслолын ордонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй есөн иргэний гэр бүл батлуулах ёслолын ажиллагааг зохион байгуулжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-ийг сар бүрийн 15-ны өдөр зохион байгуулж, байнгын ажлын байранд 232, түр ажлын байранд 87, тохируулгатай ажлын байранд 18 иргэнийг зуучилсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Харилцаагаа бэхжүүлж, хамтдаа асуудлыг шийдэх нь хамгийн чухал

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.