Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08.30-12.30 цагт МУИС-д: Дэлхийн хөрсний өдөрт зориулан “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2023” зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг болно.
09.00 цагт Төрийн ордонд: “Хүний эрхийн Үндэсний форум-2023”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЭҮК, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна. Форумд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.
10.00-12.00 цагт “Norphei Art Gallery”-д: АТГ, СЕХ, Нээлттэй нийгэм форумоос “Төр, иргэний нийгэм хамтран ажиллах боломж, сорилт бэрхшээл, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр “Дата эрх чөлөө-сонгуулийн хяналт” үзэсгэлэн гарна.
Өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгийн II байранд: Бодь мөрийн зэргийн сургааль орчин үед” эрдэм шинжилгээний хуралтай.
10.00 цагт Улаанбаатар чуулгын үүдэнд: МоАХ-ноос Ардчиллын 34 жилийн ойг угтан анхны цуглаан болж байсан мэдээлэл хийнэ. Утас: 9908-7235.
Өнөөдөр: “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд улс төрийн нам хамтран ажиллах боломж, сорилт бэрхшээл, шийдэл” сэдвээр улс төрийн намуудын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагуудын хэлэлцүүлэг болно.
Монгол Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого үргэлжилж байна.