“ТОХИРЛЫН БАТАЛГААНД ЗААВАЛ ХАМРУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ”, “ТОХИРЛЫН БАТАЛГААТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ, УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД ТУС ТУС САНАЛ АВЧ БАЙНА
Засгийн газрын “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолын 4.4-т ."Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт"-ыг шинэчлэхийг даалгасан.
Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”, “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг тус тус шинэчлсэн төслийг боловсруулаад байна.
Иймд хавсралтаар хүргүүлж буй жагсаалт болон журмын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Эх сурвалж болгон ашиглах Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар тушаалаар баталсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531244531081 цахим холбоосоор танилцана уу.
ТОХИРЛЫН БАТАЛГААНД ЗААВАЛ ХАМРУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОХИРЛЫН БАТАЛГААТАЙГААР ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ, УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ