Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Үндэсний статистикийн хороотой хамтран салбарын статистик хариуцсан албан хаагчдад “Статистикийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар статистик мэдээллийн ач холбогдол, мэдээллийн урсгал цуглуулалт, мэдээ тайлан ирүүлэх график мөрдөлт, бодлого үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж болох цаашлаад мэдээллээ хэрхэн тархаах зэрэг мэдээллийг албан хаагчиддаа хүргэлээ.
Үүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлаг, газруудын бүртгэл, мэдээллийн сангийн уялдааг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцлээ