УОК-ын Шуурхай штабаас Орхон аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
Аймгийн хэмжээнд 1069 малчин өрхийн 176.1 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт мал сүргийн 27,4 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 200 тн өвс, 86.1 тн тэжээлийг 100 хувь бэлтгэснээс өвс, тэжээлийнхээ 15-20 хувийг зарцуулаад байна.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 90 орчим хувьд их, 10 хувьд нь дунд, 0,1 хувьд нь бага эрсдэлтэй гарсан бөгөөд 11, 12 дугаар саруудад 20 гаруй удаагийн цас орсноор цасны зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч байгаа учраас мал аж ахуйн хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.