Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11.00 цагт Төрийн ордонд: Хөгжлийн банкны " Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж буйтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийнэ. Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцоно.
11.30 цагт: “Зууны мэдээ” мэдээллийн төвд: Төв аймгийн Атар буюу Баянхангай сумын зарим малчид бэлчээрийн ашиглалтын талаар мэдээлнэ.
12.00 цагт МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд: МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын дурсгалын хөшөөг нээнэ.
Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулна.
Өнөөдөр: ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид цахимаар, зайнаас хичээллэнэ.
Автомашины дугаарын сондгой, тэгш тоогоор зорчуулах зохицуулалт үргэлжилж байна. Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд: 2023 оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.