Онцгой байдлын Ерөнхий газраас Барилга, хот байгуулалтын Улсын албаны Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, төлөвлөгөөг хэрэгжүүлж буй байдал, техник хэрэгслийн нөөц, хүч нэмэгдүүлэлт, холбоо мэдээллийн үйл ажиллагаанд Улсын үзлэг явууллаа. “БАРИЛГЫН САЛБАР ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриаг дэвшүүлж, бэлэн байдлын чиглэлээр өгөгдсөн үүрэг даалгаваруудыг амжилттай гүйцэтгэсэн Барилга, хот байгуулалтын Улсын албаны бэлэн байдлыг ОБЕГ “ХАНГАЛТТАЙ” гэж үнэлэв.