Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Махны экспортыг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхээр СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар нь Исламын шашинтай улс орнуудад ХАЛАЛ аргаар бэлтгэсэн махыг экспортлоход баталгаажуулалтаар хангах, халал баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлэгдэх ажлыг эхлүүлээд байна.
“Органик хүнсний тухай” хууль батлагсдантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Стандарт, хэмжилзүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны, баталгаажуулалтын газар нь “Органик хүнсийг баталгаажуулах схем”-ийг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн А/380 дугаар тушаалаар баталсан ба 2023 оны байдлаар 3 дах хувилбарийг шинэчлэн боловсруулж баталгаажуулалтын үйл ажиллагаанд хэрэглэж байна.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /