Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 7 хоногийн тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
17 минут 6 секунд

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 7 хоногийн тойм

7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.11.20-2023.11.26/
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 7 хоногийн тойм /2023.11.20-2023.11.26/

БУЛГАН АЙМАГ “НЭГ ЖУУЛЧИН– НЭГ ХОНЬ” БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийв. Аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, стандарт боловсруулж, адууны өв соёлоо дээдлэн унага бэлэглэх, морин аялал зохион байгуулах маршрут гаргах, “нэг хонь - нэг жуулчин” концепцийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Аялал жуулчлалын чиглэлийн 120 гаруй арга хэмжээг нэг жилд зохион байгуулдаг. Эдгээрийн 60 гаруй хувийг 6-9 сард төлөвлөсөн байдаг байна. Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөг батлах, засгийн газрын тогтоол шийдвэрийн төслийг эцэслэх асуудлаар Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо хуралдав.

БОАЖ-ЫН САЙДЫН АЛБАН ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД НИЙТ 1200 ТОНН ИЛ ЗАДГАЙ, ОРХИГДСОН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгавраар “Эрүүл аюулгүй-цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээг орон даяар зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд 21 аймаг, 330 сумын төв, улсын тусгай хамгаалалттай газар, усны сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүс орчмоос нийт 1200 тн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж, зайлуулсан байна.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД 50 ГАРУЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ХАМРАГДЛАА

Азийн сангийн хэрэгжүүлж буй "Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид дараах сэдвийн хүрээнд сургалтад хамрагдан гэрчилгээгээ гардан авлаа.

“БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН II ЧУУЛГАН”-ЫГ УГТСАН САЛБАР ХУРАЛДААН, ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД БОЛОВ

“Байгаль хамгаалагчдын II чуулган” -ны хүрээнд 21 аймаг, нийслэл дүүргүүдэд ажиллаж байгаа байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний санал санаачилгыг цаашдын зорилго, хөтөлбөрт тусгах хүрээнд сургалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулав.

БОАЖ-ЫН САЙД “ХОГ ХАЯГДАЛ”-ЫН АСУУДЛААР ЦАХИМААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар тогтмол шууд ярилцлага хийж байгаа. Энэ 7 хоногт хог хаягдлын асуудлаар олон нийттэй цахимаар шууд ярилцлага хийлээ.

“УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ОЛОЛТ АМЖИЛТ БА АЛСЫН ХАРАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Улсын, бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг бодит амьдралд нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулах зэрэгт чухал хувь нэмрээ оруулсан бодит жишээг хуваалцахаар БОАЖЯ, “Оюу толгой” ХХК хамтран энэ удаагийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР, ШАРЫН ГОЛ СУМЫН НУТАГТ 4 БАЙРШИЛД НИЙТ 187 ГА ГАЗАРТ ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

БОАЖЯ, Ойн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ болон “Оюу толгой” ХХК, Дархан-уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд нийт 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын “Хамтран ажиллах гэрээ” -г үзэглэлээ.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН II ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛОВ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлохоор Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчдын 500 гаруй төлөөлөл Төрийн ордондоо хоёр дах удаагаа чууллаа.

“НЭГ ЖУУЛЧИН-НЭГ ХОНЬ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“Байгаль хамгаалагчдын II чуулган”-ны үед жуулчны урсгалыг нэмэгдүүлэх “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлаа.

САЛБАРТАА ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ШАГНАЛАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар "Байгаль хамгаалагчдын чуулган"-ыг Төрийн ордонд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээний үед салбартаа амжилт гарган ажилласан дараах албан хаагчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын Тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав.

Орон нутаг

1. БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

2023 онд гаргасан хаягдал усны дүгнэлтийн талаарх мэдээллийг усны газарт хүргүүлэв. Эрх зүйн хөтчийн чадавхжуулах сургалтын хүрээнд “авлигын эсрэг сургалт сурталчилгаа явуулах сургагч багш бэлдэх” сургалтад “Газар зүйн мэдээллийн систем, Усны мэдээллийн дэд сан” хариуцсан мэргэжилтнүүд хамрагдав.

2. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын байгаль хамгаалагч нарын 2023 онд хийсэн ажлын тайлангийн хурлыг зохион байгуулж, шинээр гарсан хууль тогтоомжийг судлах нийцүүлэн ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл чиглэл өгөв.

3. СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Сэлэнгэ суманд 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж үерийн жалгын дагууд тархсан 15 га талбайгаас 4 тн хог хаягдлыг 1 авто машинаар төвлөрсөн хогийн цэгт хаялаа.

4. БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд 6 булаг шандын эхийг хашиж хамгаалах арга хэмжээг хэрэгжүүллээ. Булган аймаг энэ онд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 9, орон нутгийн төсөл арга хэмжээний хөрөнгөөр 4, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд 6, нийт 19 булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг хэрэгжүүлэв.

5. ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө дүгнэх” ажлын хэсэг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Степ Голд” ХХК-ийн “Алтан цагаан овоо” уурхайн 2023 оны БОМТ-ний биелэлтийг дүгнэж хүлээж авлаа. Ажлын хэсэгт Дорнод аймгийн БОАЖГ, Цагаан-Овоо сумын ЗДТГ, Хэрлэн голын СГЗ-ны холбогдох төлөөллүүд оролцов. БОМТ-ний биелэлт 94 хувьтай дүгнэгдсэн байна.

6. ОРХОН- ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Архангай аймгийн Ихтамир, Өндөр-Улаан, Чулуут, Хангай, Цахир, Жаргалант, Цэцэрлэг сумдад усны тоо бүртгэл хийх, УННМТ-ний хэрэгжилтийг орон нутагт танилцуулах, санал авах, ус ашиглалт, хэрэглээ, ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийн төвлөрүүлэлт усны хэмнэлт, зохистой хэрэглээг бий болгох, талаар ус ашиглагч, хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

7. АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Улсын хэмжээнд “Эрсдэл ба стандарт” эрсдэлийн үндэсний форум зохион байгуулагдлаа. Форумд байгууллагын удирдах албан тушаалтан нар болон байгаль орчны шинжилгээний лабораторийн ерөнхий инженер Агаарын чанарын хяналт шинжилгээ, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын агаарын чанар, бохирдлын талаар мэдээлэл өгч, хамтран ажиллалаа.

8. АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2023 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газартай хамтарсан “Хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 65 удаагийн эргүүл шалгалтаар түүх хугацаа болоогүй байхад зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар түүж бэлтгэсэн 65 зөрчилд хариуцлага тооцон, хуулийн хүрээнд холбогдох газруудад шилжүүллээ.

9. ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Боловсрол Шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран ДБХС-гийн дэмжлэгээр Ховд гол, түүний цутгал нуурууд болох Их нууруудын хотгор Хар-Ус, Хяргас нууруудын дэд хотгорын нуур, голуудын гидрохими, гидрологийн мониторинг судалгааны ажлын хүрээнд 2023 оны 6-р сард усны түвшин, температурыг хэмжих автомат 16 багажийг суурилуулсан бөгөөд, хэмжилтийн үр дүн, усны балансын тооцоо гаргахын тулд агаарын 3, усны 10, нийт 13 багажийг холбогдох байгууллагуудтай хамтран авч ажиллалаа.

10. ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Тогтвортой хөгжил бидний ирээдүй 2023” олон улсын сургалт, зөвлөгөөнд Тогтвортой Хөгжил ба түүнийг хангах арга замууд, Тогтвортой хөгжлийн боловсрол бидэнд яагаад хэрэгтэй вэ, Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх аргууд, Экологийн тогтвортой байдал ба Хариуцлага сэдэвт 2 өдрийн сургалт, хэлэлцүүлгүүдэд 6 албан хаагч оролцлоо.

11. СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл, Хэнтий Дорнод аймгийн ИТХ, ЗДТГ, БШУГ, Оцгой байдлын газар, БОАЖГ-ууд Зүүн гурван аймгийн 16 эко клубийн сурагч, багш нар нийт 400 орчим хүн оролцсон “Янзган хүрээг хайрлаарай 2023” нэгдсэн уулзалт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

12. СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аймгийн хэмжээнд “Төвлөрсөн ундны усны хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх” ажлыг Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар сүүлийн 3 жилд 69 тэмдэг, тэмдэглэгээг 60 сая төгрөгөөр хийгээд байна. Энэ жилийн хувьд Асгат, Сүхбаатар, Түвшинширээ, Дарьганга сумдын 16 ундны усны эх үүсвэрт 16 самбарыг байршуулаад байна.

13. УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Увс аймгийн БОАЖГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сэнгэжав ажиллаж, байгаль орчны хяналтын чиглэлээр аймгийн төвд үйл ажиллагаа эрхэлдэг 3 махны үйлдвэрт хяналт шалгалт хийлээ.

14. АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Алтай өвөр говийн сав газрын захиргааны газрын доорх усны хяналт шинжилгээний цэгийн дата мэдээллийг авах ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баянцагаан Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой, Цээл сумдад хамаарах 15 цэгт очиж цооногуудын 2023 оны IV-р улирлын мониторингийн дата мэдээг авах, бүрэн бүтэн байдал, үйл ажиллагааны хэвийн байдлыг ханган ажиллав.

15. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Хөгжимт драмын театрын танхимд "Баян-Өлгий аймгийг Аялал жуулчлалын 4 дүгээр бүс" уриатай Байгаль орчин,аялал жуулчлалын газрын хамт олон болон Аялал жуулчлалын Altai expedition, Explore the great Altai, Nomads dream travel, Discover altai travel, Lena tour agency, Eagle Hunter camp, Altai trekking travel, Орман ан ХХК, Traveler,s guest house, Grand Altai travel, Kazakh nomads travel, Altai lodge camp, Golden eagle tour, Sunny sky travel зэрэг аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, аяллын маршрут болон хөтөлбөрүүдээ танилцуулан үзэсгэлэн гаргалаа.

16. УВС НУУР-ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

БОАЖЯ, Увс аймгийн ИТХ, уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагууд Увс аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хил заагийг тогтоох асуудлаар уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт яам, тамгын газрын төлөөлөл болон Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа, Увс аймагт ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо.

17. ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тарвагатайн нуруун болон орчны бүс нутгаар цас их хэмжээгээр орж 30-60см болж өвөлжилт хүндэрлээ. Малчид малаа нядлах буюу холын аймаг сумдын нутаг руу том оврын автомашинаар ачиж хүргэн оторлож байна. Уулын болон Ойн туруутан амьтдын амьдрах орчин хүндэрч байгаа тул хариуцсан байгаль хамгаалагчид тогтмол эргүүл, хяналт хийж ажиллаж байна.

18. ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Завхан аймгийн Тэлмэн, Түдэвтэй суманд гаргасан бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар гаргасан худаг хүлээж авах ажлын хэсэгт сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн орж ажиллан, усны түвшний хэмжилт хийж хүлээн авлаа.

19. БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын удирдамжийн дагуу Хэрлэн голын сав газарт хамаарах сумдын Уст цэгийн тоо бүртгэлийн ажилд хамтран ажиллаж шинээр гаргасан худаг, цооногийг бүртгэж сав газрын мэдээллийн санг баяжуулан ажиллав. Түүнчлэн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаа, ус хадгалах, зөөвөрлөх савны баглаа боодолтой танилцаж ундны ус хадгалах тээвэрлэх савны стандартын талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.

20. ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар "Байгаль хамгаалагчдын чуулган"-ыг Төрийн ордонд хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ үеэр Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Гомбосүрэнгийн Шаравжамц АЛТАН ГАДАС одонгоор шагнагдлаа.

MNS EN 12930:2023 стандартыг шинээр баталлаа
MNS EN 12930:2023 стандартыг шинээр баталлаа
 
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад