БНСУ-ын Канвон мужид энэ сарын 19-31-нд болох залуучуудын IV өвлийн олимпод нийт 79 улсын 15-18 насны 1900 тамирчин 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Тус наадамд Монгол Улсаас залуучуудын өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрхээ авч, бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, цанын спортын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд хурд сорих юм.
Мөн уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпод оролцох бөгөөд жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар ур чадвараа сорин уралдах юм. Биатлоны төрөлд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюун цолмон, Д.Нямсүрэн нар Канвоны цасан замд цэц, хурдаа сорихоор бэлтгэлээ базааж байгаа билээ. Германд олимпын бэлтгэлээ хийж байгаа биатлончид энэ сарын 14-нд Канвонд очих юм байна.