Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д 2023 онд нийт 5459 иргэн хандсан байна. Үүнээс 4173 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 972 хэрэглэгчийн 197.309.330 төгрөгийн хохирлыг барагдуулж, 247 хэрэглэгчийн гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдэн, 35 иргэний гомдол мэдээллийг хариуцах салбарт шилжүүлж, 32 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж байна.
Нийт гомдол, мэдээлэл 115 утсанд 4567, чатботод 387, и-баримт цахим системд 258, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвд 247 гомдол мэдээллийг ирүүлсэн байна. Гомдлын дийлэнх хувийг худалдаа үйлчилгээний, харилцаа холбоо болон банк санхүү, даатгалын салбар эзэлж байна.