Индонезийн Жакарта хотноо энэ сарын 5-18 -нд болж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ( Олимпийн эрх олгох) эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 55 тамирчин цэц сорьсноос Энхтайваны ДАВААХҮҮ 579 оноогоор финалд 8-аар шалгарч, шигшээ буудлагад 217,2 оноогоор гуравдугаар байр эзлэн хүрэл медаль зүүж, "Парис 2024" олимпийн эрхээ халааслав.
Ийнхүү Э.Даваахүү ирэх зун Францад болох зуны Олимпийн эрхээ авсан Монголын хоёр дахь буудагч ( Буудлагын эхний эрхийг О.Есүгэн хүртсэн) болов.
Э.Даваахүү "Токио-2020" олимпийн наадамж цэц сорьж байсан бөгөөд хоёр дахь олимптоо оролцох юм.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин /Таван цагираг сонин/