НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж байгаа “Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт”-ууд сургалтад УОК-ын Шуурхай штабын 30 орчим алба хаагч хамрагдаж байна.
Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар LEGS буюу онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартыг Монгол Улсад нутагшуулах, институцлэхтэй холбогдуулан өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэнэ.
Онцгой нөхцөл байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд буюу LEGS нь хүмүүнлэгийн хямралд өртсөн хүмүүст туслах зорилгоор мал сүрэгт чиглэгдсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд баримтлах олон улсын заавар болон стандартын иж бүрдэл юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.