МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар БНСУ-ын Корэйн Эйрлайнс компанийн В737-900 маягийн агаарын хөлөгт С хэлбэрийн буюу хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажил гүйцэтгэхээр боллоо.
МИАТ ТӨХК өмнө нь БНСУ-ын Eastar Jet, T-way Air компанийн агаарын хөлгүүдэд хүнд, хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай.
Энэ удаа Корейн Эйрлайнс компанийн агаарын хөлөгт анх удаа техник үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлог болж байна.
Эх сурвалж: ЗТХЯ