Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтайн уулархаг нутгаар 11-12-нд шилжих шөнө халуун хуурай салхитай, 12-ны өдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар 11, 12-нд хүйтний эрч сулрах боловч 13-наас хүйтний эрч чангарна.
2024 оны нэгдүгээр сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Fдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, 9-11 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын 12-16 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Ххрин 15-наас нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.