Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж ОУХБХ-ны шүүгчдэд энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардуулан өглөө.
2024 оны ОУХБХ-ны шүүгчдээр Б.Хаш-Эрдэнэ, Э.Нямсайхан, Г.Нарангэрэл /Эмэгтэй/ талбайн шүүгч, Э.Галбадрах, Г.Сүх-Эрдэнэ, Б.Логьшир, Н.Оргил, Ө.Батцэцэг /Эмэгтэй/ нар ОУХБХ-ны шүүгчийн 2024 оны жагсаалтад нэрлэгдсэн байгаа юм.
Тус ОУХБХ-ны шүүгчдийн нэрсэнд Монгол улсаас анх удаагаа талбайн эмэгтэй шүүгчээр Ганболдын Нарангэрэл туслах шүүгчээр Батчимэгийн Логьшир, Номунзулын Оргил нар ОУХБХ-н шүүгч боллоо.
Монгол улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж буй ОУХБХ-ны шүүгчдэдээ 2024 оны ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, Тив дэлхийн олон тэмцээн уралдаан шүүн явуулахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: МХБХ