Г.Занданшатар: Уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг олох, засаглалын гажуудлыг арилгах, хууль зөрчигчдөө шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн цаг үеийг бид туулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
17 минут 15 секунд

Г.Занданшатар: Уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг олох, засаглалын гажуудлыг арилгах, хууль зөрчигчдөө шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн цаг үеийг бид туулж байна

Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг хааж, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар хааж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай ноёд оо,

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон хэмээн дүгнэж болно. Ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан. 2023 онд Монгол Улсын хүн ам албан ёсоор 3 сая 500 мянга болсон сайхан мэдээгээр үгээ эхэлье. Монголчууд ийнхүү олуулаа болохын хэрээр “их нүүдлийн зүг хөдөлж”, цэгцрэх хөдөлгөөний эхлэл тавигдаж байгааг онцолмоор байна. Монголчууд цагийн аясаар өвсний шим, усны тунгалгийг дагаж нүүдэллэсээр ирсэн нүүдэлчдийн үр удам. Энэ нүүдэл энэ цагт эрүүл, шударга нийгмийг цогцлоохын төлөөх ИХ НҮҮДЭЛ болон өрнөж байна.

Уламжлал, шинэчлэл хоёрын тэнцвэрийг олох, буруу зөвийн ялгааг таних, тогтолцоо, засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдөө илрүүлэн, шүүн шийтгэх зэргээр товчхондоо их өөрчлөлтөд тэмүүлсэн нүсэр хөдөлгөөн идэвхжсэн цаг үеийг бид туулж байна. Эмх цэгцгүй, бужигнаан түжигнээнтэй ч юм шиг санагдах энэ хөдөлгөөн бол эмх цэгцээ олж цэгцрэх ИХ ТОМ ЭЕРЭГ ҮЙЛ ЯВЦ гэдгийг бид ойлгох ёстой. Жам ёсны энэ үйл явц улмаар манай улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь багана нь болно гэдэгт итгэлтэй байна. Ардчилал улам хэрсүүжиж төлөвшиж, төгөлдөршинө. Үр дүнд нь Монгол Улс хүчирхэгжиж, Монгол хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Саяхан бидний хүсэл зорилго төдий байсан олон зүйлс өнөөдөр бодит үр дүн болж хувирч байна. Экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрлээ. Монгол Улсын төсвийн орлого 35.6 хувь буюу 6.0 их наяд төгрөгөөр өслөө. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрлээ. Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлт бол өнөөдөр өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийн үгүйсгэшгүй үр дүн, бодит үзүүлэлт мөн. Гэхдээ амжилт, өсөлтийн тоон үзүүлэлтээр ард түмнээ цатгаж бид чадахгүй ээ. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой. “Нийгэмд бухимдал маш их байна” гэсэн дүгнэлт саяхан хийсэн судалгааны дүнгээр гарсан. Бухимдлын шалтгаан 3 гол хүчин зүйлээс хамаарч байгаагийн хамгийн эхэнд “Шударга бус байдал”, хоёрдугаарт “Эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдал” нэрлэгдсэн байна. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 8 нь амьдрал доройтсон, инфляц буурч байгаа ч цалин, тэтгэвэр, орлогын нэмэгдэл нь үнийн өсөлтийг давж чадахгүй байна гэж үзжээ. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болсон нь бодит үзүүлэлт мөн. Гэвч иргэд “Бодитоор амьдрал, амьжиргаа сайжраагүй байхад эдийн засаг өсөж байна, инфляц нэг оронтой тоонд байна гэж ярих нь бухимдлыг улам нэмэгдүүлж байна” гэж үзсэн байна. Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна.

Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хороо намрын чуулганы хугацаанд “Нүүрсний” хулгайн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2 үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, энэ хэргийн талаар ард түмний мэдэх эрхийг хангасан. Өмнө нь өндөр түвшний улстөрчид, эрх мэдэл бүхий хууль сахиулагчид, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлэхэд, энэ улсад хуулиас дээгүүр давхарга үүсгэдэг байсан бол парламентын шинэтгэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд 10, 20 жилээр далд бугшиж байсан хулгай, дээрэм ил гарч байна. Гэм буруутай нь баримтаар нотлогдсон хэн бүхэн парламентын нээлттэй хяналтын сонсголд дуудагдан оролцдог боллоо. Тэр хэрээр ард түмэн төрөөсөө шударга ёсыг тасралтгүй шаардаж, тэр шаардлага нь энэ танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод нийгмийн хариуцлагатай засаглал бүрдэж байна. Гэвч тэдэнд хариуцлага тооцох асуудал маш муу байна. Дээр дурдсан судалгаагаар “олон нийтэд ил болсон авлига, хулгайн хэргүүдэд хэн ч хариуцлага хүлээхгүй, нэг хэргийн дуулианаар өмнөх хэргүүд бүдгэрсээр байгаад олон нийт туйлын бухимдалтай байна” гэсэн дүгнэлт гарсан. Гэм буруутанд хариуцлага тооцох, ял шийтгэл оноох, эсвэл цагаатгах боломж Улсын Их Хурал, Хянан шалгах түр хороонд байхгүй. Хуулиар тогтоосон ийм эрх зөвхөн шүүх, хуулийн байгууллагад бий бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа шүүхийн байгууллага шударга ёсны зарчимд нийцүүлэн, бие даан хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй гэдгийг сануулж, ард түмнийхээ шаардлагад хариулт өгөхийг хүсч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо ч энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуультай, Ардчилсан улс. Хэлэлцэж, зөвлөлдөж, маргалдаж, мэтгэлцэх зарчмаар хуулиа тогтоодог Парламентын засаглал, хэнээс ч хараат бус ажиллах шүүх засаглал, хэн нэгний нөлөөнд үл автах хэвлэл мэдээлэл бол Ардчиллын дархлаа гэдгийг бид мартаж болохгүй. Ардчиллын дархлаагаа ард түмнээрээ хамгаалж байж бид Ардчилсан улс хэвээр үлдэнэ. Хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүс явцуу сонирхлоороо Ардчиллын үнэт зүйлс рүү халддаг байхыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Ард түмний мэдэх эрх, хууль тогтоогчдын хууль батлах үйл явц, шүүх засаглалын хараат бус байдал руу техник, технологийн дэвшлийг ашиглан, олон нийтийг хамарсан тархи угаалт явуулах замаар халддаг байдал хэрээс хэтэрч байна. Хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн сүлжээний нээлттэй бүтцийн ард нуугдсан асар их хар хүч, бохир мөнгө, нарийн зохион байгуулалт бүхий бүлэглэлүүд эрс идэвхжиж, ил цагаандаа гарч байгааг олон нийт анзаарч буй байх аа. Энэ мэт бохир технологи ганц манай улсад биш, дэлхий дахинд халдвар мэт тархаж буй нь ардчилалд учирч буй томоохон эрсдэлт үзэгдэл мөн гэж нийтээрээ үзэж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авсаар байна. Хиймэл оюун ухаан бол хоёр үзүүртэй илд гэж үздэг болсон.


Гэхдээ үүнээс сэргийлэх цорын ганц найдвартай, үр дүнтэй арга бол хэрсүү няхуур, мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвартай ард иргэд юм. Нуран унаж буй хуучин, бохир хүсэл шинэ аргаар хэлбэржсээр байгаад иргэн бүр соргог мэдрэмжтэй хандаж, үүний эсрэг шийдвэртэй тэмцэхийг уриалж байна. Иргэний мэдэх эрхийг санаатай зөрчиж, ард түмнээ хагаралдуулан талцуулах нь гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Хүний эрх бол хүн биш хууль засаглах ёс, ардчиллыг бэхжүүлэх үнэт зүйл мөн тул ард түмний төлөөллийн байгууллага болох парламент түүнийг хамгаалагч, манлайлагч, хүний эрхийг хангах үндэсний тогтолцооны гол оролцогч байх ёстой гэж бид үздэг. Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурал ОУПХ-той хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн парламентуудын дотроос анх удаа хийсэн нь дэлхий нийт, олон улсын байгууллагууд бидний хүчин чармайлтад чухал ач холбогдол өгч байгаагийн бодит илэрхийлэл мөн.


Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент бүхэлдээ улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж нөхцөлүүдийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Таатай үр дүн олон гарсан ч анхаарах ёстой зарим асуудлууд байна. Авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны суурь шинэчлэлүүд, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх Засгийн газрын шийдвэр, шийдэл бүхнийг Улсын Их Хурал гацаа саадгүй, яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Гэвч Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадаагүй, байр сууриа нэгтгээгүй, тооцоо судалгаа дутуу хийсэн зэрэг олон алдаа дутагдлын буруутан нь Улсын Их Хурал болдог жишиг тогтож, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг Улсын Их Хуралд тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ. Нийгмийн бухимдлыг дэвэргэж, түүн дээрээс “ардын баатар” болж тодорно, улс төрийн ашиг хонжоо олно гэж тооцдог улигт аргаа орхих цаг болсныг сануулъя. “Жоомоо алах гээд гэрээ шатаав” гэдэг шиг өөрөөсөө бурууг зайлуулах бүтэлгүй оролдлогоороо Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтүүдийг хөрсөнд буулгахад маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. 126 гишүүн, бүсчилсэн 8 тойрог шинэ Монголын шинэ түүхийг бичнэ гэсэн хүлээлт байгаа. Монгол хүн бүр энэ өөрчлөлтийн үр шимийг хүртэх ёстой. Тиймээс улс орныхоо урт хугацааны, тогтвортой хөгжлийн суурийг хариуцлагатай сонголтоор баталгаажуулах үйл хэрэгт нэн хариуцлагатай хандахыг улс төрийн намууд, нийт иргэддээ уриалж байна.

Энэ удаагийн сонгуульд намууд бодлогоор өрсөлдөх, нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсээ нэр дэвшүүлэх шинэ жишиг тогтоох ёстой. Сонгогчдын саналыг авахын тулд намууд үзэл баримтлалаа хаяж гээдэг, элдэв амлалтаар ирээдүйгээ балладаг өмнөх жишиг давтагдах ёсгүй. Энэ сонгууль нэг тойрог, нэг аймгийг “услах” биш, бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө бодлого дэвшүүлж, бодлогоор өрсөлдөх сонгууль болох ёстой. Бүсчилсэн хөгжил нь хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг гарцаагүй мөн. Шинэ сэргэлтийн бодлогод туссан Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтууд амжилттай хэрэгжихэд бүсчилсэн хөгжлийн бодлого чухал түлхэц болох болно. Чуулганаар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тогтоолд заасны дагуу Эрхэм гишүүд завсарлагааны хугацаанд ард иргэдтэйгээ уулзаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг тайлбарлаж, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх чиглэлийг өгч байна. Мөн өвөлжилтийн нөхцөл, байдлыг газар дээр нь үзэж танилцан, цас зудын гамшгаас малчдаа сэргийлэн хамгаалах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авах нь зүйтэй. 2023 оны мал тооллогын дүнгээр малын тоо 6.4 саяар буурч, 64.7 сая болсон байна. Энэ бол мал хорогдсон гэхээсээ илүүтэй манай малчид “Мянгат малчин” болохын төлөө биш, малынхаа чанар, ашиг шимийг сайжруулахад, тоог биш чанарыг чухалчилж байгаагийн илрэл юм. Тиймээс хөдөө аж ахуйд шинэчлэл хийх, малчин-мал-бэлчээр гурвын харилцан шүтэлцээг хангаж, малчин өрхүүдийн хамтын ажиллагааг дэмжих, нийтлэг ашиг сонирхлыг хангах чиглэлээр санал бодлыг нь сонсож, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг Эрхэм гишүүддээ үүрэг болгоё. Та бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ганцхан чуулган үлдээд байна. Шинэчлэгч парламент байж, Эрх зүйн шинэчлэлээ бүрэн үр дүнд хүргэхийн тулд үлдэж буй хугацаанд Эдийн засгийн реформд онцгой анхаарах шаардлага байна. Нийтийн буюу төрийн санхүүгийн шинэчлэл зайлшгүй болсныг Засгийн газрын сангуудын үйл ажиллагаа, төсвийн үрэлгэн байдал, татварын үр ашиггүй тогтолцоо харуулж байна. “D-өргөдөл” цахим системээр дамжуулан иргэдээс ирүүлж буй өргөдөл, санал хүсэлт ч энэ асуудалд чиглэж байгаа. Улсын эдийн засаг өссөн ч тэр нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй байгаа нь манай төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудалтай байгаагийн илрэл юм. Эдийн засгийн бодлого маань дундаж, чинээлэг давхаргыг дэмжих биш, уул уурхайгаас хамааралтай хэт цөөнхийг дэмжсэн урвуу хамааралтай байгааг засахгүйгээр бид цааш явах аргагүй. Үүнийг засаж чадвал хэрэглэгч биш бүтээгч, импортлогч биш экспортлогч болж, өрөөс хуримтлалд, халамжаас хөдөлмөрт шилжих, баялаг бүтээгчдээ дэмжих, олон гэсэн ганц тулгуурт эдийн засгаа олон тулгууртай болгох боломж бүрдэнэ.

Эрхэм гишүүд ээ,

Дэлхий дахинд үүсээд буй шинэ эрсдэлүүд, улс орны маань хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүд биднээс дотоодын эв нэгдлээ бэхжүүлэхийг шаардсаар байна. Миний бие хэдхэн хоногийн өмнө “Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэж хэлсний учир энэ юм. Нийгмийн ухамсар нягтарч, ёс зүйн өндөр хэм хэмжээ тогтож, улс төрийн ёс суртахуун, хариуцлагын босго өндөрссөөр буй энэ цаг үетэй хөл нийлэх нь улс төрчдийн хувьд нэг ёсны сорилт юм. Тиймээс нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай гэж Эрхэм гишүүд, журмын нөхдөдөө хүсээд, 2023 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье хэмээн хэллээ гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа
Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа
 
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.